Валютын ханш :

2026 оны 1 сарын 8, 4, Пүрэв гараг

25, 45 настай хүмүүс иргэний үнэмлэхээ солиулна, мартвал торгуультай

Улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн хүнд шинээр, харин 25, 45 насны иргэдэд сольж олгодог. Хэрэв иргэний үнэмлэх авах, солих насанд хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор шинэ иргэний үнэмлэхээ захиалахгүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг.

Өөрөөр хэлбэл, 16, 25, 45 насны төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор биеийн давхцахгүй өгөгдөл буюу гарын хурууны хээгээ бүртгүүлж иргэний үнэмлэх авах, солих хүсэлтийг гаргаагүй бол 20,000 төгрөгийн торгууль төлөх зохицуулалттай.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа