Валютын ханш :

2026 оны 1 сарын 9, 5, Баасан гараг

Ховд аймагт хоёр толгой аргаль агнасан хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагаас 2025 оны 12-р сард хийсэн хяналт шалгалтаар Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаас нэр бүхий иргэд бүлэглэн Ховор амьтны жагсаалтад орсон хоёр толгой аргалийг хууль бусаар агнасан хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Засгийн газрын 2023 оны 7-р сарын 5-ны өдрийн 260-р тогтоолоор баталсан Амьтны экологи, эдийн засгийн үнэлгээгээр аргаль нь 22 сая 200 мянган төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд хууль бусаар агнасан бол экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин үржүүлж тооцно. 


Эрүүгийн хуулийн 24.5-д “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуусан, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10-40 сая төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Иймд иргэд хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээллийг Цагдаагийн байгууллагын 102 болон 70101070 дугаарын утсанд мэдээлэхийг уриаллаа.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа