Валютын ханш :

2026 оны 7 сарын 8, 3, Лхагва гараг

Сэлбийн хиймэл нуурт сэлэхгүй байхыг онцгойлон анхаарууллаа

Сэлбэ голын дагуу байрлах 50 га талбайд байгуулсан хиймэл нууранд сэлэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Нуурын гүн 8 метр бөгөөд сүүлийн өдрүүдэд бороо, хур тунадас их орсонтой холбоотойгоор усны түвшин нэмэгдсэн. Иймд живж осолдох эрсдэл өндөр байна.

Иргэд эцэг эх, асран хамгаалагчид сонор сэрэмжтэй байж, бага хүүхдийг нуурын орчимд хараа хяналтгүй зорчуулахгүй байхыг анхааруулъя.

Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа