Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд "Бизнесийн эрх чөлөөний тухай хууль" нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор мэдээлэл өглөө.
Ерөнхий сайд Н.Учрал "Засгийн газрын дэвшүүлж буй "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" бодлогын суурь болох "Бизнесийн эрх чөлөөний тухай хууль" анхдагч хуулийн төсөл болон үүнийг дагалдуулан 99 хуулийг өргөн мэдүүллээ.
Энэ хуулиар хуульд хориглоогүй аль ч салбарт ямар ч төрлийн үйлдвэр, үйлчилгээ, худалдааг өөрийн хүсэл сонирхлоор эрхлэх боломжийг иргэд, ААН-үүдэд олгож байна. Цаашид төр дур зоргоороо бизнесийн үйл ажиллагааг хязгаарлахгүй.
Дагалдуулж буй 99 хууль нь илүү хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилготой. Үүнд гадаадын банк байгуулах нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ хууль батлагдсанаар гадаад банк байгуулах эрх зүйн орчин бүрдэнэ.
Мөн банк санхүүгийн байгууллагын хямд эх үүсвэр татахыг дэмжиж, иргэн ААН-үүдэд очих зээлийн хүүг бууруулах зорилгоор суутгах татварыг таван хувь болгон бууруулж байна.
"И-Бизнес" платформыг ирэх долоо хоногт ажиллагаанд оруулах гэж байна. Энэ хүрээнд цахимаар бизнес эрхлэх эрх зүйн орчныг бүхэлд нь шийдэж байна. Ингэснээр гадаадын иргэн, ААН Монгол Улсад оршин суухгүйгээр, цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна.
Сая өргөн мэдүүлсэн Татварын тухай хуулиар IT-ийн компаниудыг цахимаар бүртгүүлсэн тохиолдолд татвараас бүрэн хөнгөлнө" зэрэг мэдээллийг өглөө.
Admin
Сэтгэгдэл үлдээх