УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр (2025.11.04) ээлжит бусаар хуралджээ. Улмаар мэдэгдэл гаргасан байна.
Мэдэгдлийн агуулгын талаар Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Ардчилсан нам болон Ардчилсан намын бүлэг Үндсэн хуулиа дээдлэн ажиллах үзэл санаанд бат зогсоно. Тиймээс мэдэгдэл гаргаж Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлж ажиллах нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийллээ” гэв.
Мэдэгдэлд “Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн Хуулийн Цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн их суудлын хуралдааны 08 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх нь хууль дээдлэх ёсонд нийцнэ гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж буйгаа мэдэгдэж байна.
Ардчилсан нам парламентын ардчилал, Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмын талд ямагт бат зогсох болно” гэжээ.
                  
    
 Admin
                
              
                
                
                
    
            
            
            
            
            
            
            
            
            
Сэтгэгдэл үлдээх