Валютын ханш :

2026 оны 6 сарын 3, 3, Лхагва гараг

Төрөлхийн чихрийн шижинтэй хүүхдийн тоо нэмэгдэж байна

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2026.06.02/ хуралдаанд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны үйл ажиллагаа, орлого зарлагын гүйцэтгэл, ЭМДС-гаас санхүүжүүлсэн тусламж үйлчилгээний үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар танилцууллаа.   

ЭМДҮЗ-ийн дарга, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар сангийн үйл ажиллагааны тайланг танилцуулсны дараа байнгын хорооны гишүүд ЭМДҮЗ-ийн гишүүдээс сонирхсон асуултдаа хариулт авлаа.

УИХ-ын гишүүн П.Наранбаяр, Төрөлхийн чихрийн шижинтэй төрдөг хүүхдийн тоо сүүлийн үед нэмэгдсэн юм байна, 700 орчим хүүхэд байдаг. Хамгийн аюултай нь сахар нь хэзээ гэнэт унахыг мэдэхгүй. Ийм үед өөрийг нь мэдэрдэг төхөөрөмж тавьдаг. Энэ төхөөрөмжийн санхүүжилтийг ЭМДС-гаас хариуцаж болох уу? Хүүхдийн эрүүл мэндийн асуудал шүү дээ.

Э.Батшугар, Та I хэлбэрийн чихрийн шижингийн талаар ярьж байна. Хүүхдэд хэрэглэх инсулин тариаг  ЭХЭМҮТ-өөс олгож байгаа. Таны хэлж байгаа хүүхдийн гарт зүүдэг сахар хэмжигч багажийг мөн олгож байгаа.

Эцэг эх нь гар утсан дахь апп-аасаа хүүхдийнхээ сахарыг хэмжээг тогтмол хянаад явах боломжтой. Хэрэв сахар нь унах гээд байвал тариаг нь хийнэ. Сахар хэмжигч төхөөрөмжийг тасалдуулахгүйн тулд нэмж захисан. Төхөөрөмжийн батерей тодорхой хугацааны дараа дуусчихдаг юм билээ гэв. 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа