Валютын ханш :

2026 оны 6 сарын 5, 5, Баасан гараг

С.Цэнгүүн: Х.Нямбаатар, Б.Даваадалайд зөвхөн албан тушаалын хариуцлага тооцох нь хангалтгүй

Нийслэлийн АН-ын дэд дарга Бадрал:

Нийслэлийн АН есөн бодлогын зөвлөлийг байгуулсан. Бодлогын зөвлөлүүд өөрсдийн хариуцсан чиглэлээр УБ хотын тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар шийдэл гаргаж иргэддээ танилцуулна. 

Хотын шинэ дарга татвар төлөгчдийн мөнгийг юунд зарцуулахаа олон нийтийн цуглаан дээр очоод өөрийнхөө шийдвэрээр ямар ч бодлогогүй, төсөвгүй, урьдчилсан төлөвлөгөөгүйгээр шууд зарлаад явж байна. Зуслан байгуулна гэх мэтээр цэвэр пиар хийж байна. Энэ хотод ямар ч бодлого алга. Манай нам эдгээр асуудлыг эмх цэгцтэйгээр бодлогын түвшинд шийдвэр гаргаж ард түмэндээ танилцуулж ажиллах болно.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

Туулын хурдны замтай холбоотойгоор Нийслэлийн засаг дарга байсан Нямбаатар хүнд байдалд орж, түүний удирдлагад байсан Даваадалай гэх мэт маш олон орлогч дарга нар нь АТГ-т хүргэгдээд явсан. Үүнийг тэдгээр хүмүүст зөвхөн албан тушаалын хариуцлага тооцоод өнгөрөх нь хангалтгүй гэж үзэж байна.

Тухайн гэрээнүүд 500 гаруй тэрбум төгрөгийг Туулын хурдны зам барина гэдгээр ямар ч ажлын даалгавар байхгүй гэрээ зурагдаад тэр мөнгө гарсан. Бид гэрээнүүдийг харах шаардлагатай байна. 

Гүйцэтгэл, ажлын даалгавар, гэрээг ил тод харах шаардлага МАН-д тавьсан байгаа ч одоо хүртэл үр дүнд хүрээгүй байна.  Бид нэг даргыг нөгөөгөөр солих нь онц сонин асуудал биш. Бид хариуцлагын тухай асуудлыг зайлшгүй ярих ёстой. 

Нийслэлд тулгамдсан хоёр асуудал бий. Утаа түгжрэл. Утааны тухай асуудал дулааны улиралд хүмүүсийн анхааралд хүрдэггүй ч гэсэн ирэх онд мөн адил БНХАУ-с түлш авч өвөлжих дүр зураг харагдаж байна. Гэтэл манай улс нүүрсний ямар их нөөцтэй билээ. Өнгөрсөн жил 300 тэрбум төгрөгийг зарцуулсан.

МАН тасралтгүй 10 гаруй жил засаглах хугацаандаа түлшний асуудлын шийдлийг гаргахыг хүсэхгүй утаагаар далимдуулж маш их хэмжээний мөнгө идэлт явагдсан. Тавантолгой түлш компанийн аудитын дүгнэлтээр батлагдсан маш том авилгын хэргүүдийг бид жилийн өмнө л яриад сууж байсан. 

Асуулт хариултад хариулав:

Нийслэлийн АН тэргүүлэгчдийн хурлаар шийдвэр гаргасан.  Бид энэ зун авилгалын музей гаргана. Бид сүүлийн 10 жил баялаг үзмэртэй болсон байна.

Бид авилгалыг буурулна гэж МАН 10 жил болж байна. Авилгалд бид идэгдээд байна. Шударга тоглоомын дүрэм алга. Улаанбаатар гэдэг зөвхөн тохижилт хийдэг газар биш. Шударга байгаад хуваарилаад мөнгө нь хүрэхгүй байвал хэн ч уурлахгүй. Яагаад хоёр даргын дансаар 2,6 их наядын хулгайн хэрэг гарлаа. Авилгалгүй бол хөгжил цэцэглэлт ирэх бөгөөд энэ чиглэлд ажиллана. Бодлогын зөвлөлүүд бэлэн болсон бөгөөд иргэдээс мэдээлэл цуглуулна.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа