Валютын ханш :

2025 оны 10 сарын 28, 2, Мягмар гараг

Өнөөдрөөс эхлэн АИ-92 шатахууныг Улаанбаатар хотын бүх ШТС-д хязгаарлалтгүйгээр борлуулна

Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын бүх шатахуун түгээх станц (ШТС) АИ-92 автобензинийг ямар нэг хязгаарлалтгүйгээр борлуулж эхэлнэ. Энэ нь өглөөний цэнэглэлт дууссаны дараагаас хүчинтэй болно гэж холбогдох яамнаас мэдээллээ.

2025 оны 10 дугаар сарын 28-ны өглөөний байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт 55 вагон АИ-92 автобензин бэлтгэлээр байна.

Улаанбаатар хотод:

  • Хот дотор – 5 вагон
  • Толгойт өртөөнд буулгахаар ирсэн – 19 вагон
  • Аршаант өртөөнд – 6 вагон
  • Нийтдээ 30 вагон буюу 3,000 тонн АИ-92 бензин хотын хэрэгцээнд хүргэгдэхээр байна.

Орон нутагт:

  • Дархан хотод – 5 вагон
  • Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн – 20 вагон
  • Эрдэнэт хот руу – 10 вагон
  • Сайншанд хот руу – 5 вагон

Мөн өнөөдөр 16:00 цагт ОХУ-ын Наушкийн өртөөнөөс 36 вагон АИ-92 автобензин, 29 вагон дизель түлш буюу нийт 65 вагон шатахуун орж ирнэ.

Иймд, Улаанбаатар хотод шатахуун түгээх станцуудыг цэнэглэхээр зорчиж буй түгээлтийн автомашинд зай тавьж, өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хамтран ажиллахыг анхааруулж байна гэв.

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа