Валютын ханш :

2026 оны 7 сарын 30, 4, Пүрэв гараг

БНХАУ-аас 6000 тонн АИ92, АИ95 автобензин авах тохиролцоонд хүрсэн, маргаашаас ачигдана

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээлэл хийж байна.

Тэрбээр, Орос Украины дайн болон Ойрхи Дорнодод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор сүүлийн саруудад газрын тосны бүтээгдэхүүний нөөц, хангамж зарим үед тодорхой хэмжээгээр доголдож байна. АҮЭБЯ-наас газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийсээр ирсэн. Засгийн газраас шатахууны нөөцийн савыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж байна. Монгол Улсад шатахууны хэрэглээ асар их өсөж байна. Бид замд яваа вагон цистернийг оруулаад улсын хэмжээнд дээд тал нь 42 хоногийн нөөц бүрдүүлэх боломжтой.

Баяр наадмын өмнө бид савныхаа хэмжээгээр нөөц бүрдүүлсэн. Баяр наадмын урт амралтаар шатахууны хэрэглээ огцом нэмэгддэг тул нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ОХУ, БНХАУ, БНСУ-тай хавраас хойш хэлэлцээ хийж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар 15 хоногийн нөөц буюу 31 мянган тонн АИ92, 20 хоногийн нөөц буюу 80 мянган тонн дизель түлш байна.

Нөөцийг богино хугацаанд нэмэгдүүлэх зорилгоор ОХУ-аас 7-р сард авсан хэмжээнээс тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж захиалгаа баталгаажууллаа. БНСУ-аас шатахуун авах талаар хэлэлцэхээр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням өнөөдөр Солонгос улсад уулзалт хийж байна. БНСУ-аас онгоцны JetA1 төрлийн түлш авахаар болсон. 

БНХАУ-аас 6000 тонн АИ 92, АИ95, Евро5 төрлийн автобензин авах тохиролцоонд хүрсэн. Эхний 1000 тонн нт маргаашнаас Эрээн боомтод ачигдан ирнэ. Энэ нь нөөц бүрдүүлэх ажлын нэг хэсэг болно.

Петровис, Содмонгол, Шунхлай, Тэс петролиум ХХК-ийн нөөц тодорхой хэмжээнд багассан. Нөөцийг нэмэгдүүлэх ажлыг маргааш эхлүүлэх учир хомсдол буурна гэж үзэж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа