Валютын ханш :

2026 оны 7 сарын 30, 4, Пүрэв гараг

Нисэх буудал, нийслэлийг холбосон хурдан галт тэрэгний ТЭЗҮ-ийг эхлүүлжээ

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон Улсын Хирошима мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Такаши Накамото тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2026.07.30) хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар агаарын тээврийн либералчлалын бодлого, аялал жуулчлалыг дэмжих хүрээнд хэрэгжүүлж буй “Монголд зочлох жил” санаачилгын талаар санал солилцлоо. Мөн “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх төслийг Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламжийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх гэж буйг онцлов.

 “Чингис хаан” олон улсын нисэх буудал - Улаанбаатар хотыг холбосон MRT буюу хурдан галт тэрэгний төсөл, түүнийг хэрэгжүүлэх боломж, техник, эдийн засгийн судалгааг эхлүүлсэн.  Японы төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллахаар судалж байна гэв.

Япон улсын Нагано мужийн Мацумото хотоос Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудал руу анхны олон улсын шууд нислэгийг  энэ оны долоодугаар сарын 18-нд үйлдсэн. Тус нислэгээр ирсэн Японы 80 гаруй жуулчин Монголын говьд аялаад буцжээ.

Дараагийн нислэгийг Япон улсын Нагоя хотоос жуулчид авчрахаар төлөвлөж байгаа бөгөөд хамтран ажиллах албан бичгээ хүргүүлжээ. Мөн Монгол-Япон улсын шууд нислэгийн чиглэлээр Япон Улсын Хирошима мужийн удирдлагуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтаар Зам тээврийн яамны сайд Б.Дэлгэрсайхан Монгол, Японы Стратегийн тусгай түншлэлийн харилцаа жилээс жилд өргөжин бэхжиж, зам, тээврийн салбар дахь хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг хэлэв. Япон Улсын Засгийн газар, ард түмний буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр нийтийн тээвэр, авто зам, гүүр, төмөр зам, нисэх буудлын томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж буйг дурдсан.

Монгол, Японы Стратегийн тусгай түншлэлийн хүрээнд зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа