Валютын ханш :

2025 оны 12 сарын 8, 1, Даваа гараг

Нийтээр тэмдэглэх баяр амралтын өдөр таарвал ажлын өдөрт шилжүүлэх эсэхийг пүрэв гарагт хэлэлцэнэ

УИХ-ын чуулганаар энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын тов гарчээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүний энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх аж.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадам-Ардын хувьсгалын ойн баярыг, Цагаан сарыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд, Шинэ жил, Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, Хүүхдийн баяр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр, Их Эзэн Чингис хааны өдөр, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр тус тус тогтоосон байдаг.

2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийтээр амрах баярын өдөр нь долоо хоногийн амралтын өдөртэй давхацсан тохиолдолд хэрхэн тэмдэглэж өнгөрүүлэх нь тодорхойгүй байх тул уг асуудлыг ойлгомжтой болгож, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд шаардлагатай зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзжээ.

Нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа