Валютын ханш :

2024 оны 9 сарын 17, 2, Мягмар гараг

Машин угаалгын газрууд гэр хорооллынхноос илүү их "Ус"ыг хэрэглэж, бохирдуулдаг

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс усны үйлчилгээний төлбөр нэмэгдсэн. Иргэд болон ААН-үүдийн усны төлбөрийг нэмсэн юм.

"Усны төлөө иргэдийн нэгдэл" ТББ-ыг үүсгэн байгуулагч З.Батбаяр энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Одоо Улаанбаатарын гэр хорооллын иргэд нэг литр усанд 2 төгрөг, орон сууцанд амьдардаг иргэд 1.07 төгрөг төлдөг. Гэтэл энэ оноос спирт, архи, пиво, ундаа, усны үйлдвэр, машин угаалгын газар нэг литр ус тутамд 2.76 төгрөг, ноос ноолуур, арьс шир, өлөн гэдэс боловсруулах үйлдвэр нэг литр ус тутамд 2.10 төгрөг төлнө.



Усыг хамгийн ихээр хэрэглэж, хамгийн их бохирдуулдаг машин угаалгын газар гэр хорооллын иргэнээс 76-хан мөнгөөр, өлөнгийн үйлдвэр 10-хан мөнгөөр илүү төлбөр төлж байна. Ингэхээр нийслэлд ус их бохирдолтой байх, ус хомсдох, усыг хэн ч хайрлахгүй байх нь аргагүй. Энэ бүх үнэ НӨАТ ороогүй үнэ. Гэр хороололд буй иргэн хоногт аравхан литр ус хэрэглэдэг. Гэтэл машин угаалгын газар, өлөнгийн үйлдвэр хоногт хэдэн арван тонн ус хэрэглэнэ. Нэг машиныг 500 литр усаар угаадаг гэж үзвэл усных үнэ нь ердөө 1100 төгрөг болно. Нэг машиныг хэдэн төгрөгөөр угааж байгаа билээ. Ус ихээр ашиглавал их төлбөр тавих, усыг ихээр бохирдуулсан газруудыг усны үнийн бодлогоор шахах зарчмууд хаана байна?



Төсөвт байгууллага машин угаалгын газраас, өлөн, арьс ширний үйлдвэрээс илүү төлбөр төлнө. Төсөвт байгууллага хамгийн өндөр төлбөрийг буюу литр усанд 3.11 төгрөг төлөх юм байна.

Бусад бүх байгууллага гэр хорооллын иргэдтэй бараг адил буюу 2.07 төгрөгийг литр тутамд төлнө. Долоон буудалд амьдардаг, ганц бие хөгшин нэг литр усаа 2 төгрөгөөр авч байхад таван одтой зочид буудал 2.07 төгрөгөөр литр усаа авах юм байна. Энэ үнийг даруй өөрчлөхийг шаардаж байна. Зүй нь гэр хорооллын иргэдийн усны төлбөрийг тэглэн,

  • Орон сууцны иргэдийн төлбөрийг 2 төгрөг болгоод,
  • Төсвийн байгууллага 3 төгрөг,
  • Бусад ААН, байгууллагууд 5 төгрөг,
  • Зочид буудлууд, хоолны газрууд 7 төгрөг,
  • Спирт, пиво ундаа, усны үйлдвэр 10 төгрөг,
  • Ноос ноолуур, арьс шир, өлөнгийн үйлдвэр 17 төгрөг,
  • Машин угаалгын газрууд 20 төгрөгийг литр тутамдаа төлөх ёстой.

Үнийг ийнхүү тогтоовол төлбөрөө багасгахын тулд усаа хэмнэж, дахин ашиглаж эхэлнэ. Дэлхий дахинд усны үйлчилгээний төлбөрийн зарчим ийм байдаг. Цэцэрлэгийн хүүхдүүдийн шүдээ угаахдаа хэмнэж буй устай ижил төлбөрөөр, нэг цэцэрлэгийн бүтэн жил хэрэглэх усыг нэг өдөрт ашиглаж буй машин угаалгын газрууд, ноос ноолуур, арьс ширний үйлдвэр, өлөнгийн үйлдвэр, спирт, пиво ундаа, усны үйлдвэрүүд ЯАГААД гэр хорооллын иргэдтэй адил үнийг усанд төлж байна.

Төсвийн байгууллага ЯАГААД дээрх байгууллагуудаас илүү өндөр үнэтэй ус хэрэглэх ёстой вэ? Улаанбаатар усны хомсдолд орсон. Ус бохирдоод байна гэж хүн болгон ярьж, санаа зовж суухад ус бохирдуулагч, ус хомсдуулагч ийм бага үнэ төлж байна" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа