Валютын ханш :

2026 оны 4 сарын 22, 3, Лхагва гараг

"V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна"

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ, "Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулан авах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргалаа. Боловсролын салбарт ажиллаж буй хоёр хүн тутмын нэг нь нэмэгдэл авдаг. Ингэснээр гурван сар үргэлжилсэн цалингийн хэрүүлд цэг тавилаа.

Хувьсах зардлын тогтолцоог эвдрээд байсан. Нэгдүгээр сарын 1-нээс цалингийн ойлгомжгүй тогтолцоонд шилжсэнээр хувьсах зардалд багтдаг багшийн цалин, сургуулийн хөгжлийн зардалд өгдөг 90/10 гэсэн харьцааг өөрчилж, 100 хувь цалин, урсгалыг санхүүжүүлдэг болгон эвдсэн. Иймээс Засгийн газраар хувьсах зардлын шинэ тогтолцоог батлууллаа. Үүнд үндэслэж багш нарынхаа нэмэгдсэн цалингаас нэмэгдлийг тооцох шийдвэрийг гаргасан" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа