Валютын ханш :

2026 оны 8 сарын 14, 5, Баасан гараг

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх, эсэхийг хэлэлцжээ

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хуралдаан боллоо. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гаригт үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтов. Өнөөгийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна.

Хуралдаанаар төрийн өмчит компаниудын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг хэлэлцжээ.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө яригдаж байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 28.1, 28.5-д заасны дагуу  “Жагсаалт батлах тухай”, “Хүн амд үзүүлэх наад захын үйлчилгээний хэмжээ” батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг танилцуулжээ. 

Мөн “Жендерийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулав. 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа