Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.08.07/ "ДЦС-3" ТӨХК-д ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгалаа.
Тэрээр, "Ирэх оны улсын төсөв өргөн мэдүүлэхээс өмнө би нөхцөл байдалтай танилцаж байна. Засгийн газар эрчим хүчний салбарын шинэчлэлийг тууштай үргэлжлүүлж, шаардлагатай бодлогын, хөрөнгө оруулалтын дэмжлэгийг цаашдаа ч үзүүлнэ.
Таван аймагт сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлж эхэлсэн. ААН-үүдтэй гэрээ байгуулснаас хойш нэг сарын хугацаанд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 20-63 хувьтай үргэлжилж байна.
Хугацаандаа ашиглалтад орчихвол эрчим хүчний салбарт өвөл хүндрэл үүсэхгүй учраас Б.Найдалаа сайд та өөрөө биечлэн хяналт тавьж, яаралтай ажлыг нь явуулаарай" гэжээ.
“ДЦС-3 нь 13 зуух, 9 турбогенератортай. Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 10, дулаан хангамжийн 29-32 хувийг хангадаг. 970 хүн ажилладаг.
2026-2027 оны өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дөрвөн үндсэн тоноглолын их засвар, 96 туслах тоноглолын их засвар, 3 үндсэн тоноглолд дунд засвар хийхээр төлөвлөж, 20.5 тэрбум төгрөг төсөвлөжээ.
96 туслах тоноглолын их засварт 5.4 тэрбумыг төсөвлөж, графикийн дагуу хийж байна. 43 засварын ажил дууссан, 24 ажил эхэлсэн. Нийт гүйцэтгэл 62 хувьтай байна. Засварыг 2026 оны аравдугаар сарын 01 гэхэд бүрэн дуусгана гэлээ.
Admin
Сэтгэгдэл үлдээх