Валютын ханш :

2026 оны 8 сарын 8, 6, Бямба гараг

НЭМГ-ын харьяа эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд 120 минутаас эхлэн зогсоолын төлбөр төлнө

“Сүүлд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эмнэлгүүдийн зогсоолын асуудлаар мэдэгдэл хийсэн. Түүнээс хойш эрүүл мэндийн байгууллагын зогсоолын асуудал дээр тодорхой шийдвэр гарахгүй байсаар иргэдээс гомдол ирсэн” хэмээн НИТХ-ын төлөөлөгч Б.Хуягбаатар өчигдөр (2026.08.06) болсон НИТХ-ын VIII хурлын үеэр ярив.

Хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Наранбаатар “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа 28 эрүүл мэндийн байгууллага бий. Тухайн байгууллагууд 33 барилгаас бүрддэг. Эдгээр барилгын 18 нь гаднаа зогсоолтой.

Гаднаа зогсоолтой зургаан эмнэлэг нь гурван талт гэрээгээр төлбөртэй зогсоол ажиллуулдаг. Тухайн эмнэлгүүд эхний 2 цаг буюу 120 минутаас эхлэн төлбөр тооцохоор болсон” гэж хариу тайлбар хэллээ.

Хоёр сарын өмнө Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Эмнэлгийн зогсоол руу нэвтрэхдээ автомашины улсын дугаараа таниулж, цагаа бүртгүүлнэ. Гарахдаа тухайн эмнэлэгт үзүүлснийг нотлох баримтыг уншуулбал төлбөр тооцохгүй. Гэхдээ эхний 2-3 цаг үнэ төлбөргүй байх тодорхой цагийн хязгаар тогтоох зохицуулалтыг ойрын үед нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэж тайлбарлажээ.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа