Валютын ханш :

2024 оны 9 сарын 17, 2, Мягмар гараг

Нэг ангид суух хүүхдийн тоог хязгаарлахгүйгээр хичээллэнэ

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир:

"Бүтэн хоёр жилийн дараа анх удаа 100 хувь танхимаар хичээллэх шийдвэр гарлаа. Холбогдох байгууллагууд хамтран бэлтгэлээ бүрэн хангаснаар өнөөдөр хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлж байна.

Түүнчлэн хичээл сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар тэрбээр "Албан ёсны батлагдсан сургалтын төлөвлөгөө ямар нэг тусгай зохицуулалтгүйгээр 100 хувь хэрэгжинэ. Анги бүлэгт байх хүүхдийн тоог хязгаарлахгүй бөгөөд тухайн сургуулийн бүлэг дүүргэлт нь хэд байна, түүгээрээ хичээллэнэ.

Танхимд хичээллэхэд амны хаалт чухал эцэг, эхчүүд нь бэлдэж өгөхийг хүсье. Мөн анги танхимд агаар сэлгэх, нийтийн эзэмшлийн зам талбай, ариун цэврийн өрөө, спорт зааланд ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийх шаардлагатай. 

Харин халдвар илэрсэн болон хавьтал болсон бол гэртээ байж, зайнаас суралцана" гэж хэлсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа