Валютын ханш :

2024 оны 9 сарын 19, 4, Пүрэв гараг

АТГ-т төсвийн хөрөнгийн зарцуулалт, томилгоо, тендертэй холбоотой гомдол их иржээ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба энэ оны нэгдүгээр сарын 17-21-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 47 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ. 

Тодруулбал хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 70.2 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц, томилгоо, төсвийн хөрөнгийн зарцуулалт, тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 273 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Монгол Улс дахь авлигад нөлөөлж буй хүчин зүйлийн динамик загвар боловсруулах”, “Хорооноос иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, хороонд хандаж үйлчилгээ авсан иргэдийн бүртгэл, статистик”-ийн талаарх судалгааны ажлуудыг тус тус гүйцэтгэж байна хэмээн АТГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа