Улаанбурхан өвчний дэгдэлт улсын хэмжээнд үргэлжилж, энэ сарын 17-ны байдлаар нийт батлагдсан тохиолдол 15,435, эдгэрсэн 12,332, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 41, гэрээр эмчлүүлж буй 10 хүн байна. Харин өвчний улмаас нийт 21 хүн нас баржээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 11 шинэ тохиолдол бүртгэгдсэний зургаа нь Улаанбаатар хотод, тав нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн нэг нас баралт шинээр бүртгэгджээ.
Одоогоор нийслэлд 26, орон нутагт 15 хүн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд дэгдэлт нийт 476 дахь өдрөө үргэлжилж байна.
Эрүүл мэндийн байгууллагуудаас улаанбурхан нь халдварлах чадвар өндөртэй боловч вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой өвчин гэдгийг анхааруулж байна. Иймд иргэд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсан талаарх мэдээллээ өрх болон сумын эрүүл мэндийн төвдөө очиж цахим бүртгэлийн системд бүртгүүлэхийг зөвлөжээ.
Мөн улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй, товлолт дархлаажуулалтаас хоцорсон иргэд нөхөн дархлаажуулалтад хамрагдан өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахыг уриаллаа.
Эх сурвалж: ХӨСҮТ
Admin
Сэтгэгдэл үлдээх