Валютын ханш :

2026 оны 1 сарын 7, 3, Лхагва гараг

Улсын дугааргүй автомашинуудыг ухаалаг камераар илрүүлж байна

Цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцож буй зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, хариуцлага тооцож байна.

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцдог.

Зөрчлийн тухай хууль 

14.7.11. Улсын дугаар нь арилсан, бүдгэрч үзэгдэх байдал нь муудсан, танихгүй бохирдсон,эсхүл дугаарыг буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг 10,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 100,000 төгрөгөөр торгоно гэж заасан.

Иймд жолооч та бүхэн автомашиныхаа улсын дугаарыг шалгаж, зөрчлөө арилган хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа