Валютын ханш :

2024 оны 10 сарын 18, 5, Баасан гараг

Алга болсон 200 хүүхдийг хяналтын камерын тусламжтайгаар олж эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ

Засгийн газраас 2024 онд Улаанбаатар хот, 2025 оны зургаадугаар сар гэхэд 21 аймгийг бүрэн камержуулах “Ногоон бүс” төслийг цагдаагийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж байна.

Төсөл 73,2 хувьтай үргэлжилж, улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн 55319 хяналтын камерыг суурилуулаад байна.

Төсөл хэрэгжүүлж эхэлснээр гарсан үр дүн:

  • Өнгөрсөн хугацаанд оршин суугаа газраасаа алга болсон 200 хүүхдийг хяналтын камерын тусламжтайгаар олж, илрүүлэн эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.
  • Гэмт хэргийн илрүүлэлт 41,9 хувиар өсчээ.
  • Өнгөрсөн хугацаанд 1652 гэмт хэрэг, 8393 зөрчлийг илрүүлж, 525 гэмт хэрэг, 878 зөрчлийг үйлдэл дээр нь таслан зогсоожээ.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа