Жазз дуучин Э.Энжаргал буюу Энжи Германы “Deutscher Jazzpreis-2025 наадамд нэр дэвшжээ.
Тэрбээр уртын дууг жазз хөгжимтэй хослуулан дуулдаг бөгөөд энэ онцлогоороо жазз хөгжим сонирхогчдын дунд танигдаад байгаа юм. Энэ удаагийн шалгаруулалтад 1000 гаруй уран бүтээлч оролцохоор материалаа ирүүлснээс шүүгчид 22 уран бүтээлчийг шигшиж, төрөл тус бүрээр нь дөрвөн номинацид нэр дэвшүүлсэн байна.
Э.Энхжаргал 2018 онд Германы Мюнхен хотод суралцахаар очсон цагаасаа хойш тэнд уран бүтээлээ туурвиж буй. 2023 онд "Ulaan" цомгоо гаргасан нь Нью-Йорк Таймсын тухайн оны шилдэг 10 жазз цомгийн тоонд орж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байв. Өнгөрсөн жил Роттердам, Лондон, Остин зэрэг хотод болдог жазз хөгжмийн фестивальд оролцсон.
Энэ хавар "Sonor" нэртэй шинэ цомгоо гаргахаар ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх