Валютын ханш :

2026 оны 4 сарын 21, 2, Мягмар гараг

Нийслэлд 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна

Улаанбаатар хотын хэмжээнд 1830 орчим хүүхдийн тоглоомын болон спорт талбай байдаг. Эдгээр талбайн цэвэрлэгээ, засвар үйлчилгээний ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. 

Энэ талаар Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Нийслэлийн зүгээс дүүргүүдэд бүх нийтээр хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангах үүднээс эвдрэл гэмтлийг сэргээн засварлах, тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эхлүүлэх чиглэлийг өгсөн. Энэ хүрээнд дүүргүүд болон СӨХ-уудтай хамтран ажиллаж байна” гэв. 

Элизабет хотхоны СӨХ-ны дарга Ц.Энхбаяр “Манай хотхоны дунд хэсэгт 3000 ам метр бүхий хүүхдийн тоглоомын талбай байдаг бөгөөд тээврийн хэрэгсэл оруулахгүй байхаар төлөвлөгдсөн.

Бид нийслэл, дүүргээс өгсөн чиглэлийн дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэсэн бол өнөөдөр хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж байна. Мөн хүүхдийн тоглоомын талбайд эвдрэл гэмтэл гарвал тухай бүрд нь тогтмол засварладаг” гэсэн юм. 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа