Валютын ханш :

2026 оны 4 сарын 21, 2, Мягмар гараг

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно

Монголын татварын албанаас 2026 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ гэдгийг мэдээллээ.

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын 2025 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтоор нийт 1 сая 377 мянга 396 иргэнд 112 тэрбум төгрөгийг олгожээ.

Иргэд буцаан олголтоо авахын тулд худалдан авалт бүрийн баримтаа тухай бүрд нь системд бүртгүүлэх шаардлагатай. Баримтаа хугацаанд нь бүртгүүлээгүй тохиолдолд буцаан олголтод хамрагдах боломжгүй болохыг татварын байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа