Валютын ханш :

2024 оны 9 сарын 19, 4, Пүрэв гараг

Ямар гурилаар” Цагаан сар”-ын баярын буузаа бэлтгэх вэ

  Цагаан сарын баяраар бид идээ ундааны дээжийг ширээн дээрээ өрж, хамгийн өнгөлөг хүнс хоолоор зочдоо дайлдаг уламжлалтай. Ийм ч учраас, тухайн жилийн өнгөтэй өөдтэй байдлыг буузаар нь дүгнэдэг байна.

Эзэгтэй танд цагаан сарын баярт ямар гурилаар буузаа сонговол зохимжтойг доорх зөвлөмжүүдээр хүргэж байна.

Ямар гурил сонгох хэрэгтэй вэ?

Монголчуудын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн бол “УЛААН БУУДАЙН ГУРИЛ” байдаг учир стратегийн хүнсээрээ ч нэрлэсэн байдаг. Дотооддоо 100 хувь ургуулсан улаан буудайн гурил нь бусад хүнснээс хамгийн тэжээллэг чанартай тул өдөр тутамдаа ч Монголчууд өргөнөөр хэрэглэсээр байна.

Тухайлбал, ямар гурил чанартай вэ? гэсэн асуултад Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дараах мэдээллийг өгсөн байна. Монголд үйлдвэрлэсэн гурилын шошгоос БГ-045, 050, 055, 075, 085, 115 гэсэн тэмдэглэгээг харж болно. БГ гэдэг нь буудайн гурил гэсэн үгийн товчлол бөгөөд арын тоонууд нь чанарыг нь илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, энэ тоо нь ихсэх тусам гурилд агуулагдах шим тэжээл ихэсдэг юм.

Цагаан сарын ширээн дээрээ өнгөлөг хирнээ эрүүл мэндэд тустай гурилыг хэрхэн сонгох вэ?

Монгол Улсын гурилын үйлдвэрлэлийн 35 хувийг дангаараа ханган ажиллаж байгаа Үндэсний томоохон үйлдвэрлэгч “Улаанбаатар гурил” брэндийн 1-р гурил нь хамгийн тохиромжтой сонголт болохоор байна. Учир нь, Улаанбаатар 1-р гурил нь дээр хэлсэнчлэн шим тэжээлийн агууламж, чанарын хувьд өндөр болох нь “БГ-085” гэсэн тэмдэглэгээнээс нь харж болно. Өнгөний хувьд дээд гурилаасаа ялгарахгүй ШАРГАЛТСАН мөртлөө ислэг, шим тэжээлийн агууламж нь өндөр, ус сайн даадаг, эрүүл мэндэд тустай зэрэг чанараараа цагаан сарын бууз төдийгүй өдөр тутмын хоол хүнсэнд ч хамгийн сайн сонголт болж байна.  Хэрэв зөвхөн дээд гурилаар бууз хийж заншсан бол та эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт болгож нэг дүгээр гурилыг холиод хэрэглэхэд ч тохиромжтой гэж зөвлөж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа