Валютын ханш :

2025 оны 11 сарын 16, 0, Ням гараг

Азийн хөгжлийн банк Монгол Улсын ТАБ-ын дижитал шилжилтийн бодлогыг дэмжинэ

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Азийн хөгжлийн банкны Санхүүгийн удирдлагын хэлтсийн захирал Рут Фаррант тэргүүтэй төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа.  Уулзалтаар Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, хатагтай Рут Фаррантад хандан Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын чадавхыг сайжруулах болон аудитын үр нөлөөг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаад талархлаа илэрхийллээ.  

Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр Монгол Улсад нийт 29 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд хатагтай Рут Фаррант Үндэсний аудитын газраас санхүүгийн тайлангийн аудит хийх төсөл, хөтөлбөрийн тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байна гэсэн юм.  Мөн тус банкны Техникийн туслалцааны хүрээнд  “Ази, Номхон далайн бүс нутаг дахь тогтвортой гүйцэтгэлийн аудитын сайн туршлагыг бэхжүүлэх” хөтөлбөрийг Төрийн аудитын байгууллагад хэрэгжүүлж байгаа. Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитыг бэхжүүлэх, гүйцэтгэлийн аудитын арга зүйг нэвтрүүлэх, энэ чиглэлийн мэдлэг, мэдээллийг нь дээшлүүлэхээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээнүүд нь бусад улс оронд ч жишиг болохуйц хэрэгжиж байгааг хатагтай Рут Фаррант тодотгов.  Мөн Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Төрийн аудитын байгууллагын чадавхыг шинэ шатанд гаргахаар хэрэгжүүлж буй дижитал шилжилтийн бодлогууд нь Азийн хөгжлийн банкны баримтлах тэргүүлэх чиглэлтэй нийцэж байгаа. Иймд технологийн дэвшлийг нэвтрүүлэх төсөл, хөтөлбөрийг Төрийн аудитын байгууллагад хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргуулахад тус банкны Санхүүгийн удирдлагын хэлтсийн захирлын хувиар манлайлж ажиллахаа илэрхийллээ.  

Уулзалтад Үндэсний аудитын газрын удирдлагууд, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч болон бусад албаны хүмүүс оролцлоо.  

Эх сурвалж: Үндэсни Аудитын газар

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа