Валютын ханш :

2025 оны 12 сарын 23, 2, Мягмар гараг

Чингэлтэй дүүрэг ангилсан хогоо эдийн засгийн эргэлтэд оруулах байгууламжтай боллоо

Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Эко Хаб” хог хаягдлын төвлөрсөн байгууламжийг өнөөдөр нээв. Уг төвд өдөрт 150 тонн ангилан ялгасан хог хаягдлыг хүлээн авна. Дахин боловсруулах үйлдвэрүүд рүү шууд нийлүүлэх хүчин чадалтай юм. Европын санхүүжилтээр хэрэгжиж буй “Эко Хаб” төсөл нь хуванцар, цаас, шил, лааз зэрэг дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг цуглуулж, шахаж бэлтгэн цаашдын боловсруулах сүлжээнд нийлүүлнэ.

Ингэснээр хогийн цэг рүү аваачиж булах хог хаягдлыг бууруулж, тойрог эдийн засгийн зарчмыг бодитоор хэрэгжүүлэх, цогц экосистем бүхий төвийг нээв. Нэг дүүрэг өдөрт дунджаар 300–350 тонн хог хаягдлыг хогийн цэг рүү ачуулдаг. Эко Хаб нь гурван дүүргээс өдөрт 150 тонн ангилсан хог хүлээн авч, хогийн цэгийн ачааллыг бууруулж, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлнэ.

Тус төв хог ангилж, дахин боловсруулалтад нийлүүлэхээс гадна иргэдийг хог хаягдлаа ангилж хэвших дадлыг төлөвшүүлэх зорилгоор урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Тодруулбал, гар утасны аппликейшн ашиглан ангилсан хогоо төвд тушаах бүрдээ оноо цуглуулах, их хэмжээний хог тээвэрлүүлэх захиалга өгөх боломжийг бүрдүүлжээ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа