Валютын ханш :

2026 оны 3 сарын 4, 3, Лхагва гараг

Хархорум хотыг түүх, соёлын өвийг хамгаалсан жишиг загвараар хөгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих ажлын хүрээнд өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Хархорум хотод чөлөөт бүс байгуулах ажлын хэсэг байгуулсан. 

Тус ажлын хэсэг өчигдөр \2026.03.02\  хуралджээ. Уулзалтаар Чөлөөт бүсийн байршлын нарийвчилсан зураглал, инженер-геологийн судалгаа, инженерийн дэд бүтцийн эх үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалтай уялдуулж ажиллахаар хэлэлцсэн байна.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд  түүх, соёлын өвийг хамгаалсан, орчин үеийн хот байгуулалтын жишиг загварыг бий болгох, чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр идэвхтэй ажиллахыг үүрэг болгосон аж.

Мөн орон нутгийн удирдлагуудтай зөвшилцөж санал авах, дэд бүтэц, хөгжлийн концепц болон ТЭЗҮ боловсруулах үйл явцад онцгой анхаарал хандуулахыг даалгажээ.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл

4 сэтгэгдэл

  • Mostbet работает на основании международной лицензии Curacao (№ 8048/JAZ2016-065) <a href="https://sulunur.kz/">https://sulunur.kz/</a>

  • <a href="https://oiaedu.com/forums/users/bonusxaf202619/">https://oiaedu.com/forums/users/bonusxaf202619/</a>

  • Аргументация: как решать конфликты и убеждать людей https://amzn.eu/d/0dEpBvAc

  • Купить дженерики в магазине https://krolik78.ru/ высокое качество по доступной цене быстрая доставка по Санкт-Петербургу и области в день заказа

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа