Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны сарын дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, үүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр тооцон нийт 786.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар болсон байна. Үүнээс Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигчдэд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг ногдохоор тооцжээ.
Ингэснээр 1072 ширхэг хувьцаатай нэг иргэн татварын дараах байдлаар 63,242 төгрөгийн ногдол ашиг авах юм. Ногдол ашгийн олголтыг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор зохион байгуулахаар төлөвлөжээ.
Admin
Сэтгэгдэл үлдээх