Валютын ханш :

2025 оны 12 сарын 5, 5, Баасан гараг

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс айл өрхийн яндан, зуухыг тогтмол хөөлж байна

Айл өрхүүдэд угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд яндан, зуух хөөлөх, солих ажлыг Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс хийж байна.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин СХД-т ажиллалаа. 

Тэрбээр “Зарим айлын зуух хуучирч, битүүмжээ алдсан, стандартын шаардлага хангахгүй болсон, угаарын хийн эрсдэлтэй болсон байна. Эдгээр айлд нөхцөл байдлын үнэлгээг хийж, зуухыг солих, шинэчлэх ажлыг хийж байна.Ингэхдээ зорилтот бүлгийн буюу олон хүүхэдтэй айл өрх, өрх толгойлсон аав, ээжүүд, ахмадуудад онцгойлон анхаарч байгаа.

Эдгээрээс зуухаа солих зайлшгүй шаардлагатай айл өрхүүд бий. Судалгаа шинжилгээ хийж байна” гэлээ. 

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв ОНӨАТҮГ-ын дарга Б.Баттулга “Энэ айлын хуучин зуух стандарт бус, тоосгон буруу өрөлттэй, ам нь стандарт бус, хүхээг нь цоорсон байна.

Энэ нь угаартах эрсдэлийг бий болгодог. Тиймээс стандартын шаардлага хангасан зуухыг тавьж өгч байгаа юм. Ингэхдээ бид зуухны сериал дугаараар гэрээ байгуулаад, галлагааны заавар зөвлөгөө өглөө” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа