УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тодорход сар гаруй хугацаа үлдээд байна. Намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, аудитын байгууллагад өгөхөөр бэлдэж буй.
МАН-ын удирдлагууд Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл авсан УИХ-ын гишүүдээ нэр дэвшүүлэхгүй гэх мэдээлэл бий. Тодруулбал намын даргын ойрын хүн гэгддэг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нарын нэрийг дэвшүүлэхгүй гэх мэдээлэл байна.
Мөн УИХ-ын гишүүн М.Энхболд, Б.Ундармаа, Д.Оюунхорол, Б.Батзориг, М.Билэгт, нарын 10 гаруй гишүүдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ намын дарга нь мэдэгджээ.
Сэтгэгдэл үлдээх