Валютын ханш :

2026 оны 1 сарын 14, 3, Лхагва гараг

Онцгой байдлын байгууллагад эмнэлгийн 32 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хүлээлгэн өглөө.

Эмнэлгийн 27 нэгж, 32 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, 113, 09, 115, 111, 120 дугаар анги болон 21 аймгийн Онцгой байдлын газарт олгосон юм.  Ингэснээр алба хаагчдад үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдал дээшилж байна.

Энэ үеэр удирдах ажилтнууд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, 119 дүгээр ангиудын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага, дадлагаа солилцлоо.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа