Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан дараах 12 төрлийн лавлагааг Англи, Солонгос, Хятад, Орос, Франц гэсэн 5 улсын хэлээр Апостиль гэрчилгээг ажлын 1 өдрийн дотор шийдвэрлүүлэн авах боломжтой болжээ.
Үүнд:
- Төрсний бүртгэлийн лавлагаа
- Иргэний үнэмлэхийн лавлагаа
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
- Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
- Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт
- Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас
- Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас
- Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас
- Жолоочийн лавлагаа, мэдээлэл
- Дархлаажуулалтын мэдээлэл
E-Mongolia платформоос авсан Апостиль гэрчилгээг нотариатчаар гэрчлүүлэх болон баталгаат орчуулга хийлгэх шаардлагагүй юм.
Үйлчилгээ шийдвэрлэгдсэн талаарх мэдээллийг иргэд E-Mongolia систем рүүгээ нэвтрэн орж “Үйлчилгээний түүх” цэсээр дамжуулан мэдэх боломжтой.
Эх сурвалж: ГХЯ
Admin
Сэтгэгдэл үлдээх