Валютын ханш :

2025 оны 3 сарын 15, 6, Бямба гараг

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохирыг цэвэрлэв

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Нэгдсэн эмнэлгийн хажууд бохир хальсан гэх дуудлага Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвд өчигдөр орой 21:43 цагт ирсэн. 

Дуудлагын дагуу холбогдох хариуцсан орон сууцны контор болох "Опен хаус" ХХК-д мэдэгдэж, бохирын бөглөөг гаргаж, яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болгожээ.

Мөн Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас ээлжийн бригад машин техниктэй байршил дээр нь ажиллаж, энэ сарын 14-нд буюу өнөөдөр үүрийн 04:00 цагт бохир усны шугамын бөглөөг гаргасан. Хан-Уул дүүргийн “Хан Эко тээвэр” АТҮГ-аас орчны цэвэрлэгээг гүйцэтгэж байгаа бөгөөд газар хатсаны дараа ариутгал халдваргүйтгэлийг хийх юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа