Валютын ханш :

2024 оны 9 сарын 19, 4, Пүрэв гараг

Омикрон давлагааны оргил үеэс хойш эмчлүүлж буй иргэдийн тоо хамгийн доод түвшинд хүрлээ

Коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй иргэдийн тоо буурсаар өнөөдрийн байдлаар 6,847-д хүрэв. Энэ нь өмнөх өдрөөсөө өвчтөний тоо 765-аар буурсан үзүүлэлт аж.

Одоогоор эмчилгээнд байгаа иргэдийн 5,312 хөнгөн хэлбэрийн оноштой бөгөөд өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 1,535 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт байгаа иргэдийн 24.7 хувь нь хөнгөн оноштой бол 75.2 хувь нь биеийн байдал хүндэвтрээс маш хүнд байна.

Тодруулбал,

  • Хөнгөн оноштой – 380
  • Хүндэвтэр оноштой – 988
  • Хүнд оноштой - 148
  • Маш хүнд оноштой – 19 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Мөн эмнэлэгт байгаа иргэдийн 368 нь хүүхэд бол 86 нь жирэмсэн эмэгтэй байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Ташрамд дурдахад, Коронавирусийн дельта хувилбарын оргил үед эмнэлгийн орны ачаалал дээд хэмжээнд хүрч, халдварын улмаас эмчлүүлэгчдийн тоо 90,000-ыг давж байв.

Уг давлагаа буурсны дараа улсын хэмжээнд эмнэлэгт хэвтэгчдийн тоо 4,913 болтлоо багасаж байсан юм.

Харин Омикрон хувилбарт давлагааны оргил үед халдварын улмаас эмчлүүлж буй хүний тоо дээд тал нь 70,992-т хүрч, түүнээс хойш тохиолдлын тоо огцом буурсаар хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо улсын хэмжээнд өнөөдрийн түвшинд хүрээд байгаа юм.

Өөрөөр хэлбэл, коронавирусийн Омикрон хувилбарын давлагаанаас хойш буюу нэгдүгээр сарын 5-наас хойш уг өвчний улмаас эмчилгээнд байгаа хүний тоо хамгийн бага түвшинд хүрээд байна.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа