УИХ-ын 2020 оны сонгуульд Мэргэжлийн сумо бөхийн их аварга Д.Дагвадорж нэр дэвших мэдээлэл байна.
Тэрбээр өөрийн төрсөн нутаг Өвөрхангай аймагтаа АН-аас нэр дэвших аж. Д.Дагвадорж Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул.
Өвөрхангай аймаг нь гурван мандаттай. Энэ тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар, С.Чинзориг, аймгийн Засаг дарга Г.Ганболд нарын нэр яригдаж буй бол АН-аас Д.Дагвадоржоос гадна ЕТГ-ын дарга асан З.Энхболд, Баялаг бүтээгчдийн холбооны дарга Ч.Даваабаяр, УИХ-ын АН-ын бүлгийн дарга асан С.Дэмчиг нарын нэр дуулдаж байна.
Сэтгэгдэл үлдээх