Хоёрдугаар сарын 14-21-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг ЦУОШГ-аас танилцууллаа.
Салхи хоёрдугаар сарын 15-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 28-33 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.
Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
15-нд нутгийн баруун хагаст, 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулавтар байна.
Сэтгэгдэл үлдээх