Валютын ханш :

2025 оны 2 сарын 9, 0, Ням гараг

Эверестэд хамгийн их гарсан хүн

Уулчдын хөтчөөр ажилладаг Балбын иргэн дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверестийн оргилд 29 дэх удаагаа гарчээ.

Ингэснээр тэр өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн байна.

Ням гарагийн өглөө хөтөч Ками Рита далайн түвшнээс дээш 8,849 метрийн өндөрт байдаг оргилд гарсныг Seven Summit Treks байгууллагын төлөөлөгч Мингма Шерпа мэдээлжээ.

Ритагийн биеийн байдал сайн, оргилоос буух замдаа хэдийнээ гарсныг тэр бас дуулгасан байна.

“Дэлхийн ноён оргилд 29 дэх удаагаа гарах хэн нэгний хувьд ажил нь байдаг бол бусад хүмүүсийн хувьд мөрөөдөл болдог юм” гэж Рита өнгөрсөн долоо хоногт Эверестийн бэлд байхдаа Инстаграм хуудсандаа бичиж байжээ.

Өнгөрсөн онд тэр хоёр удаа Эверестийн оргилд гарч, дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн юм.

Тэрбээр энэхүү дээд амжилтаар өөрийн мэргэжилт нэгт хөтөч Пасан Даватай өрсөлддөг. Дава одоогоор 27 удаа дэлхийн ноён оргилд авираад байгаа юм.

Рита анх 1994 онд Эверестэд авирч, дараа нь бараг жил тутамд авирдаг болжээ. Сүүлдээ тэр “Эверестийн хүн” хочтой болсон байна.

Ритагийн аав Балбын анхны Шерпа хөтөчдийн нэг байжээ.

Хималайн уулсын дунд оршдог Балба улсад дэлхийн хамгийн өндөр 10 оргилын найм нь байдаг.

Жил бүр хэдэн зуун хүн Эверестэд авирахаар цаг уурын хамгийн тохиромжтой үе болох хаврын улиралд Балбад ирдэг юм.

Өнгөрсөн онд 600 гаруй уулчин Эверестийн оргилд гарсан нь түүхэн дээд үзүүлэлт болсон байна.  Гэхдээ өнгөрсөн онд бас 18 уулчин амиа алдаж, хамгийн их хохиролтой жил болсон юм.

 

Эх сурвалж: Aljazeera

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа