Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Уран бүтээлийн хэлтсийн дарга С.Болд-Эрдэнэ МУГЖ цолоор шагнууллаа.
Тэрбээр 1976 онд төрсөн бөгөөд тайз, дэлгэцийн жүжигчин юм. 1995-1999 онд СУИС-д жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн. 2013 онд доктор, профессор С.Сугарын удирдлагад магистрын зэрэг хамгаалжээ. 2000 оноос УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж байгаад 2019 оноос одоог хүртэл Уран бүтээлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.
Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Н.Наранбаатар тэргүүтэй уран бүтээлчид хамтран "Драмын дөрөв" хэмээх хамтлаг байгуулан дуулж, олны талархлыг хүлээж байв.
С.Болд-Эрдэнийн бүтээсэн дүрүүд:
- Парисын дарь эхийн сүм (2009) Квазимодо
- Шар тэнгисийн тарчлаан (2009) - Зайгуулынхан
- Би ч гэсэн жаргамаар байна (2010) - Нөхөр
- Оролмаа (2011) - Сандагдорж
- Ану хатан (2011) - Галдмаа баатар
- Цэцэрлэгт учирсан хоёр (2012) - Фёдор Кузмыч
- Гамлет (2013) - Гамлет
- Кихот ноён (2013) - Гахайчин
- Норовын намтар (2013) - Захирал
- Ромео Жульетта (2016) - Лоренцо лам
- Царцаа намжил (2017) - Номын багш
- Фауст (2018) - Фауст
- Бүсгүйн зурвас (2019) - Архай сайд
- Анна Каренина (2020) - Левин гэх мэт олон дүр бүтээжээ.
Сэтгэгдэл үлдээх