Валютын ханш :

2026 оны 5 сарын 4, 1, Даваа гараг

Офицеруудын тойрог, Нохойтой хөшөө орчмын замын ачааллыг бууруулах авто зам барина

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Офицеруудын тойргоос урагшаа, Сүнжин гранд зочид буудлын даланг даган Нарны замтай холбогдох хоёр км урт авто зам барина.

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ "НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Тус замыг хоёр эгнээтэй, хоёр талаараа явган хүний замтай барина. Мөн борооны ус зайлуулах шугам болон гэрэлтүүлэг хийнэ. Гүйцэтгэгчээр “Шинэ хотын цамхаг” ХХК шалгарсан.

Уг замыг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 30-ны хооронд гүйцэтгэнэ.

Нийт 18 нэгж талбарт газар чөлөөлөлт хийх бөгөөд өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт үргэлжилж байна.

Уг зам ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбосон шинэ холбоос зам бий болно. Мөн Офицеруудын тойрог болон Нохойтой хөшөө орчмын замын ачааллыг бууруулах юм” гэв. 

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа