"Ковид - 19" халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажлын талаар Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
УОК-ын Шуурхай штабынхан Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, тусгаарлах байрны тоог нэмэгдүүлэхэд анхаарсан байна. Дээрх аймгуудад энэ сарын 24-25-нд 93 иргэн нэмж тусгаарлагдсан бол 51 иргэнийг ХӨСҮТ-ийн зааварчилгааны дагуу ажиглалтаас гаргасан байна.
Дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс ХБНГУ, Япон, Солонгос улсаас иргэдээ татан авах ажиллагаанд нислэгийн багийнхан болон МХЕГ-ын байцаагч нар, ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийг томилон ажиллуулах шийдвэрийг гаргажээ.
Сэтгэгдэл үлдээх