“СOVID-19” халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлалтад орсон хүмүүсийн шинжилгээний хариуг зарласан юм. Тэрбээр "Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 221 хүнд шинжилгээ хийж дууслаа. Үүний дотроос нэг монгол иргэнээс коронавирус өвчний нэг халдвартай тохиолдол илэрлээ. Өвчтөнд холбогдох эмчилгээг хийж байна” гэлээ.
Сэтгэгдэл үлдээх