Валютын ханш :

2025 оны 11 сарын 3, 1, Даваа гараг

Цалингийн шатлалыг өсгөх хувилбарыг хэлэлцэж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.11.03/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа ажлын хэсгийн мэдээлэлтэй танилцаж байна.

Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилчин, алба хаагчид цалин нэмэхийг шаардаж буй. Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэл, БШУЯ, Гэр бүл, Хүний хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хэлэлцээрийн ширээний ард суусан. Нийт найман зүйл бүхий цалин урамшуулал нэмэх шаардлага хүргүүлсэн.

Дээрх хэлэлцээрийг үр дүнд хүргэх, цалингийн шатлалыг өсгөх асуудлыг Төсвийн тухай хуулийн ажлын хэсэг амралтын өдрүүдэд ажиллаж, төсвийн санхүүжилтийг шийдэх хоёр хувилбарыг бүлгийн хуралдаанд танилцуулж, улс төрийн шийдэл гаргах санал оруулан хэлэлцэж байна. Мөн тэтгэвэр, халамжийн тэтгэмжийг нэмэгдүүлэх төсвийн санхүүжилтийг хэрхэн урсгал зардлыг танаж ирэх оны төсөвт суулгах асуудлыг ярилцаж байна. Бүлгийн хуралдаан үргэлжилж байна.

Эх сурвалж: Монгол Ардын Намын бүлэг

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа