Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38.5-д сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлнэ хэмээн заасан. Хуулийн дагуу улс төрийн нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өнөөдөр хүргүүллээ.
Улс төрийн зургаан нам сонгуульд оролцохоо мэдэгдэж, мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлээд байна. УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-ний 00:00 цагаас өмнө мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлэх хуулийн заалттай юм.
Сэтгэгдэл үлдээх