Францын Парис хотноо энэ сарын 3-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Гранд Мастерс буюу Ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор эхэллээ.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн M1 (30–34 нас) болон M2 (35–39 нас) ангиллын жингүүдийн барилдаанууд явагдаж, Монголын жүдочид амжилттай оролцлоо. Манай багийн тамирчдаас:
🥉 M1 ангиллын -60 кг жинд — Б.Сайнтөр хүрэл медаль
🥉 M2 ангиллын -60 кг жинд — Б.Энхтөр хүрэл медаль
🥉 M2 ангиллын -66 кг жинд — П.Амаржаргал хүрэл медаль
🥉 M2 ангиллын -73 кг жинд — Д.Алтансүх хүрэл медаль
🥉 M2 ангиллын -81 кг жинд — Р.Анхбаатар хүрэл медаль тус тус хүртлээ.
Манай жүдочид Гранд Мастерсын дэлхийн дэвжээнд эхний өдрөө таван хүрэл медаль хүртэж, Монголын далбаагаа мандууллаа гэж Монголын жүдо бөхийн холбооноос мэдээлэв.
                  
    
 Admin
                
              
                
                
                
    
            
            
            
            
            
            
            
            
            
Сэтгэгдэл үлдээх