Валютын ханш :

2026 оны 4 сарын 14, 2, Мягмар гараг

Н.Учрал: Э.Батшугар сайд аа! Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг хэнтэй ч уулзахгүйгээр шийд

Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр (2026.04.13) Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллав. Тэрээр Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт эмч, ажилтнуудын цалингийн нэмэгдэл болоод хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэхийг үүрэг болгов.

Ерөнхий сайд Н.Учрал: Эмийн худалдан авалт, орж ирж байгаа эмүүдийн хяналтыг сайжруул. Эмийн жагсаалтаа шинэчил гэж би олон жил л хэлсэн. Та нар бүгд ард түмэн ямар эм хэрэглэдгийг мэддэг байлгүй дээ. Бараг огт уудаггүй эмүүдийг авчхаад л эмийн сангуудаар шахаад байх юм. Хэдхэн л эм хэрэглэж байгаа шүү дээ. Одоо бүгдээрээ эмийн нөөц бүрдүүлэх тал дээр анхаарахгүй бол олон улсын эдийн засгийн хямралтай энэ үед хавар эмийн нөөцлөлтийн талаар л яригдана шүү.

Тэгэхээр яг ханган нийлүүлж буй байгууллагатай нь гэрээ хийх, эм хямдруулах, ард иргэдийн өдөр тутам хэрэглэдэг эмүүдийг жагсаалтыг  Батшугар сайд хэнтэй ч уулзахгүйгээр  хар. Хүмүүстэй их уулзах юм бол эмийн жагсаалт чинь их хэцүү юм шиг байна лээ. 

Хэзээ ч хэрэглэдэггүй эмийг аваачаад жагсаалтад бичээд даатгалаас санхүүжүүлэхийн цаана юу байна гэж ойлгох вэ? Нэг юм байна аа гэж бодно биз. Юм байдаг ч байх л даа. Би эмийн түр хороог байгуулж байх үед нэлээн л юм болдог юм билээ. Тэгэхээр эмийн жагсаалтаа шинэчил. Ард түмний хамгийн их хэрэглэдэг эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулаад санхүүжилтийг нь нэмээд өг. Тэгж байж ард иргэд сэтгэл хангалуун байна" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа