Валютын ханш :

2025 оны 12 сарын 16, 2, Мягмар гараг

Нийтийн байруудад галын аюулгүй байдалтай холбоотой зөрчил түгээмэл илэрчээ

Нийслэлд 760 орчим нийтийн байр үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу НХШГ-аас нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна. 12 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн зургаан дүүргийн 13 хороонд байрлах нийт 62 байршилд үзлэг шалгалт хийгээд байна.

Шалгалтаар дараах зөрчлүүд нийтлэг илэрчээ. Үүнд: 
•    Барилга байгууламжийн зураг төсөлгүй;
•    Зэргэлдээ барилга, байгууламжийн аюулгүй байдлыг хангаагүй;
•    Барилгын дотор орон зайн төлөвлөлт стандартын шаардлага хангахгүй;
•    Агаар сэлгэлт салхивчийн системгүй;
•    Цахилгааны аюулгүй байдал хангагдаагүй, ил гарсан цахилгааны кабельтай;
•    Гадна хашаа хамгаалалтын стандартын шаардлага хангаагүй;
•    Галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зэрэг зөрчлүүд илэрч байна.

Эх сурвалж: НЗДТГ

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа