“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөний зүгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хариуцлага тооцох тухай шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Н.Учрал нарт хандан хүргүүлэхээр болжээ.
Энэ талаар өнөөдөр хөдөлгөөний зүгээс 12:00 цагт Сүхбаатарын талбайд мэдэгдэл хийх юм байна.
Мөн Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан цахим өргөдөлд иргэдийн гарын үсгийг зуруулж буй. Ерөнхий сайд Н.Учрал, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд хаягласан энэхүү өргөдөлд өнөөдрийн (2026/04/02-ны 10:15 цаг) байдлаар 30,310 иргэн гарын үсэг зураад байна. Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжид заасан иргэний болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах зорилгоор Ерөнхий сайд Н.Учралд хандан энэхүү өргөдлийг гаргаж буй бөгөөд өргөдөл санаачлагч 7 үндэслэлийг тавиад байгаа юм.
Admin
Сэтгэгдэл үлдээх