Валютын ханш :

2026 оны 1 сарын 9, 5, Баасан гараг

Зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, самбаруудыг ирэх сараас буулгана

Нийслэлийн хэмжээнд  нийт гадна зар сурталчилгааны зөвшөөрөлтэй 496, зөвшөөрөлгүй 250 хаягийн байгууламж байна. 

Стандартын шаардлага хангаагүй, өнгө үзэмжгүй, орчны аюулгүй байдал хангаагүй, харах орчин хязгаарласан, хяналтын камер халхалсан, хориглосон байршилд зөвшөөрөлгүй тавьсан зар сурталчилгааны байгууламж, рекламын самбаруудыг албадан буулгах ажлыг ирэх сараас эхлүүлнэ.

Нийслэл хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай  орчинд амьдрах нөхцөлийг хангахад шинэ дэвшилтэт технологийг ашиглах бодлогыг хэрэгжүүлэн ажиллана гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа