Валютын ханш :

2025 оны 12 сарын 23, 2, Мягмар гараг

Төвийн зургаан дүүрэгт 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан ТҮЦ-үүдийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар эрчимтэйгээр нүүлгэж, газар чөлөөлж эхэлсэн.

Энэ онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 1436 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөллөө. Газар чөлөөлсөн байршилд ТҮЦ-үүдийг зөвшөөрөлгүйгээр дахин байршуулсан тул нийслэл, дүүргээс ТҮЦ нүүлгэн, шилжүүлэх ажлыг өнгөрсөн наймдугаар сарын 15-ны өдөр дахин зохион байгуулсан. Энэ үеэр 53 байршилд 141 ТҮЦ нүүлгэж, газар чөлөөлсөн.
Мөн 2025 онд нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгаж ажилласан. Нийт 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байна.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа